Шимийн охь

Үйлдвэрлэгч:Цагаан асгат ХХК

65,800

Монголчууд бид эрт дээр үеэс уламжлан ирсэн эрхэм өв соёлтой, хүртэх хатуу ундаагаа ч эрүүл аргаар шим тэжээлтэй цагаан идээгээр бэлтгэн, зөв зохистой хүртэх ухааныг сургадаг ард түмэн билээ.
Энэхүү өв уламжлалаа хадгалах эрхэм зорилготой, тансаг идээг дээжлэн, тусгай төхөөрөмжөөр шууж цэвэршүүлэн Шилмэл шимийн охийг танд хүргэв.
Сарлагийн сүүгээр бүрсэн таргыг уламжлалт аргаар исгэж, нэрэлтийг нэг усаар дээжлэн авсан амьд органик ундааг Шимийн охь хэмээнэ. Энэ нь шимийн архины дээж бөгөөд
хүндтэй хүндээ барьдаг идээ ундаа билээ.
Шимийн охийг тохируулан хүртэх нь хий дарах, ходоодны галыг дэмжих,
алжаал ядаргаа тайлах эрүүл мэндийн ач тустай.
Хүннүгийн үеэс улбаатай нүүдэлчдийн тансаг идээг таалан болгооно уу.